Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр Дундговь аймгийн Цагаан суварга, Дэл уул орчмын аялал жуулчлалын үзмэрийг тохижуулах, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах ажлын явцад хяналт тавилаа. Тус ажлыг "Акшус" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Дэл ууланд хийгдэх ажлын гүйцэтгэл 90%, Цагаан суварга орчимд хийгдэх ажил 50%-тай явагдаж байна.