Аймгийн Засаг даргын зөвлөлийн 16 дугаар хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Хурлаар хүчирхийлийн эсрэг хамгаалах байрны хэвийн үйл ажиллагааг хангах, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах тухай, Дундговь аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, устгах, дахивар нөөцийг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах журам, шилдэг төрийн албан хаагч шалгаруулж, урамшуулах журам, Хүүхдийн паркын автомат тоглоом тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан мэдээ зэрэг 14 асуудал хэлэлцэж үүрэг чиглэл, өгч хэлэлцэн баталлаа. Мах сүүний анхдугаар аян, Атрын 3 дугаар аяныг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, 2018 оны аймгийн нийгэм, эдийн засаг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй танилцаж зөвлөлийн гишүүд санал зөвлөмж өгснөөр дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр боллоо