Элсэгчдийн анхааралд
Сонгуулийн ерөнхий хорооноос МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг 2017.07.07-ны өдөр зохион байгуулахтай холбогдуулан аймаг орон нутагт их , дээд сургууль , коллежийн элсэлтийн бүртгэл, ур чадварын шалгалт , хуваарь сонголтын үйл ажиллагааг 2017.07.01-04-ний өдрүүдэд дараах хуваарийн дагуу зохион байгуулахаар шийдвэр гарлаа. Үүнд: 2017.07.01-нд Бүртгэл
2017.07.02-нд Ур чадварын шалгалт
2017.07.03-04-нд Хуваарь сонголт
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирж бүртгүүлнэ.
1. Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт
2. Бүрэн дунд боловсролын үнэмлэх
3.Бүртгэлийн хураамж 10000 /МИДСК тогтоосон /
4. Батламж
МОНГОЛЫН ИХ, ДЭЭД, СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР