Эрүүл мэндийн газар. “Архигүй амьдралыг цогцлооё” аяны хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмайн нийгэмлэг, “Говийн хийморь” бүлгэмтэй хамтран зорилтот бүлгийн 23 иргэнийг хамруулан “Амьдрал сайхан” арга хэмжээг энэ сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн иргэдээс короновируст (Covid-19) халдварын шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Мөн хувь хүний хөгжлийн сургагч багш М.Санжаасүрэн “Өөрийгөө танин мэдэх, хувь хүний хөгжлийг дэмжих”, Говийн хийморь бүлгийн гишүүн н.Бөхөө “Хорт зуршлаас татгалзах нь” зэрэг сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанууд амжилттай зохион байгуулагдаж, хамрагдсан иргэд өндөр сэтгэгдэлтэй эерэг зөв бодол тээн арга хэмжээ өндөрлөсөн юм.
“Амьдрал сайхан” арга хэмжээг зохион байгуулахад дэмжин тусалж, хамтран ажилласан “Бүрд” ресторан, иргэн н.Алтангэрэл, Даариймаа эзэдтэй “Халуун ус”-ны газрын хамт олон болон хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүстээ талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.