Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар Монгол Улсын хэмжээнд нийгмийн ажилтны системийг хөгжүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, хүчирхийлэлд өртөж болзошгүй болон эрсдэлт нөхцөлд байгаа иргэдээ бүртгэх, хамгаалах, хариу үйлчилгээг төлөвлөх, хяналтын цахим систем бий болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы засгийн газрын буцалтгүй тусламжийн дэмжлэгтэйгээр сумдын нийгмийн бодлогын мэргэжилтэн буюу хамтарсан багийн нарийн бичиг, сургуулийн нийгмийн ажилтан нарт иж бүрэн таблет, хурууны хээ уншигчийг хүлээлгэн өгөх ажил үе шаттайгаар зохион байгууллаа.
Аймгийн хэмжээнд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, гэрээ байгуулах, сургалтын үйл ажиллагааг энэ сарын 3-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж, нийт 32 хүн хамруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан юм.