Төв халхын дуулалт жүжгийн театр. Тус театр нь аймгийн соёл, урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд 2005 онд театрын бүжигчдийг Хөгжим бүжгийн коллежид ангиар нь бэлтгэн төгсгөж өдгөө 16 жил тогтвор суурьшилтай ажиллаж байна. Тэдний залгамж халааг бэлтгэх, орон нутгийн мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын консерваторын Ардын бүжгийн элсэлтийн шалгалтыг есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд хоёр шаттайгаар зохион байгуулж, нийт 90 гаруй наймдугаар ангийн сурагч оролцсоноос 5 сурагч тэнцэж, Монгол улсын консерваторын сургуульд суралцахаар хүлгийн жолоо заллаа.
Шалгалтыг хамтран зохион байгуулсан Монгол улсын консерваторын Бүжиг, Циркийн урлагийн сургуулийн захирал, МУУГЗ, Дэд профессор Н.Оюун багшдаа болон сургуулийн захиргаа мөн "Эрдмийн далай" цогцолбор сургууль, "Говийн ирээдүй" цогцолбор сургууль, "Хүмүүнлэг" сургууль, "Мандал" сургууль, Өлзийт сумын дунд сургууль, Адаацаг сумын дунд сургуулийн захирал, анги удирдсан багш нартаа талархал дэвшүүлье.
Тус шалгалтад тэнцэж "Эрхийн бичиг" гардан авсан
- "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн сурагч Э.Тэнгис
- Адаацаг сумын дунд сургуулийн сурагч А.Доржпалам
- "Хүмүүнлэг" сургуулийн сурагч М.Сормуун
- "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн сурагч Т.Анхзаяа
- "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн сурагч сурагч н.Төгөлдөр нартаа баяр хүргэж сурах их үйлст нь өндөр амжилт хүсч, шантралгүй тууштай байж Дуу хуурын өлгий нутгийнхаа нэрийг өндөрт гаргасан мундаг бүжигчид болон ирж нутгийнхаа алтан тайзнаас уран бүтээлээ туурвин үзэгч түмэндээ хүргэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.