Монгол улсын газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх зорилгоор хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлаас Фургон маркийн авто машиныг аймгийн хөдөө аж ахуй газарт олгосныг өнөөдөр ХХААЯ-ны хөнгөн үйлдвэрийн газрын дарга Б.Батхүү гардуулж өглөө.
Мөн энэ үеэр Дундговь аймгийн 15 сумын мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикль олгохоо мэдэгдэж батламж гардуулж өглөө. ХХААГ-ын дарга Б. Мөнхжаргал хэлэхдээ сумдын мал эмнэлэг үржлийн тасгаас хөдөөгүүр явж үйлчилгээ үзүүлхэд тулгамддаг асуудал нь унаа тэрэгний асуудал байдаг, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдийн ажил ихэвчлэн айлын хороо бууцанд өрнөдөг өөрөөр хэлбэл малын өвчлөлийн дуудлага, төлөвлөгөөт тарилга, туулга, вакцинжуулалт, угаалга гэх мэт тэдэнд хөдөөгүүр явах, малчны хотонд хүрч үйлчлэх шаардлага гардаг тиймээс унаажуулснаар энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, хөдөөд хүрч ажиллах боломж бүрдэнэ гэлээ.