Стандарт хэмжил зүйн хэлтэс. Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15.4-д заалт мөн хэмжил зүйн тухай хуулийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн ээлжит баталгаажуулалтыг 2021.09.06-09.10-ны хооронд аймгийн баруун Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг зэрэг 6 суманд хийж гүйцэтгэлээ.
Ээлжит баталгаажуулалтын ажилаар эзэлхүүний улсын шалгагч Б.Батцоож, Цахилгааны улсын шалгагчийг түр орлон гүйцэтгэгч Ч.Азжаргал, Баталгаажуулалтын шинжээч Д.Дэнсмаа, Сургалт хариуцсан ажилтан Б.Жавхлан нарын бүрэлдэхүүнтэйгээр ажил үүрэг гүйцэтгэлээ. Баталгаажуулалтын чиглэлээр нийт 31 худалдаа үйлчилгээний газарт тохирлын үнэлгээ хийж, хугацаа дууссан тохирлын гэрчилгээг 1-2 жилийн хугацаатай сунгаж ажиллаа. Мөн 2019 онд шинээр батлагдсан стандартын тухай танилцуулан худалдаа үйлчилгээний газарт шаардлагатай стандартаар хангасан юм.
Хэмжил зүйн чиглэлээр дээрхи сумдын худалдаа үйлчилгээний газруудын 67 ширхэг хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтанд хамрууллаа. Эзлэхүүн зарцуулалтын чиглэлээр 6 сумын ШТС-ын 28-н түгээгүүрийг ээлжит баталгаажуулалтад хамруулж, гэрчилгээ олголоо. Даралтын манометр 31 ширхэгийг шалгаж баталгаажуулан гэрчилгээ олголоо.
Баталгаажуулалтын ажлын явцад Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15.4-д заалт Мөн хэмжил зүйн тухай хуулийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаа. хэмжих хэрэгслийн ашиглалтын явцад хэмжил зүйн ноцтой зөрчил дутагдал гараагүй болно. Мөн шаардлагатай тохиолдол бүрт хууль эрх зүйн зөвөлгөө заавар өгч, гарын авлага материал тараасан.