Статистикийн хэлтэс. Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2021 оны 8-р сарын байдлаар 592 эх төрсөн ба нийт 593 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар буюу 22 төрөлтөөр буурсан байна. Төрсөн эхчүүдийн 90.5 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт 8 сарын байдлаар 0-5 насны хүүхдийн эндэгдэл 5 гарсан байна. Нас баралтын 170 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 12 тохиолдлоор өссөн. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 48 буюу 28.2 хувийг эзэлж байна.
Тухайн сарын байдлаар стационарит шинээр 7319 эмчлүүлэгч хэвтэж, 6915 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 53039 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.7 байгаа юм.