Онцгой байдлын газар. Хүүхэд бүрийн төлөө хариуцлагатай байя аян тус газарт есдүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хугацаанд зохион байгуулж, удирдамжид заасан 5 ажлыг амжилттай зохион байгуулан дараагийн байгууллага болох аймгийн Татварын газарт хүлээлгэн өглөө.
Аяны хүрээнд Онцгой байдлын газарт “Мазаалайн номын сан” байгуулж, гэр бүлүүдийн дунд хүүхдийн номын булан байгуулах, уралдаан зохион байгуулж идэвхтэй оролцсон гэр бүлүүдэд хүүхдийн номын цуглуулгыг бэлэг болгосон бөгөөд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын видео хичээлүүдийг цахимаар алба хаагчид болон гэр бүлийнхэнд нь танилцуулсан юм.