Мэдээ, мэдээлэл

"МАЛЧИН АРАНЗ" МАЛЧДАД ХҮРЛЭЭ

Онцгой байдлын газар. Онцгой байдлын газраас цаг үеийн нөхцөл байдалд тохируулан аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд бид халдвар хамгааллын дэглэмийг баримтлан өрх гэрт “Өрхийн аюулгүй байдал” сургалтыг хүргэж байна.

Арга хэмжээний хүрээнд Сайнцагаан сумын дөрвөн багийн малчин өрхийн төлөөлөлд өрхийн аюулгүй байдлыг хангах, өрхийн эрсдэлийг үнэлж, бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах талаар зөвлөгөө өгч “Малчин аранз”-ыг хүргэлээ.

“Малчин аранз”-д Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөсөн зөвлөмжийн дагуу малчин өрхөд яаралтай үед хэрэглэгдэх гар чийдэн, анхны тусламжийн багц, дулаан баригч, нано хөнжил, дохионы пуужин, луужин зэрэг зүйлсээс бүрдсэн бөгөөд өнгөрсөн өвөл, хаврын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, малчин өрхөд бэлэн байдлын үүргэвч нэн шаардлагатай гэж үзэн “1998 нэг үеийнхэн” төрийн бус байгууллагынхан санаачлан бүтээж, Онцгой байдлын газарт 100 ширхгийг хүлээлгэн өгсөн юм.

“Малчин аранз”-ны ач холбогдол, хэрэгцээ шаардлага нэн чухал байгаа тул тус газрын зүгээс малчдад сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО