Биеийн тамир, спортын газар. Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1.2, 8.2.5 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 355 дугаар тогтоол, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн 3.1.7 дахь заалт, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд есдүгээр сарын 21-ээс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд 'Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах' тэмцээнд оролцож байна.
Манай улсын хувьд "Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе" уриан дор улс орон даяар Strava аппликейшн ашиглан цахимаар зохион байгуулж байгаа юм. Коронавирусийн халдварлах чадвар өндөртэй дельта хувилбар бүртгэгдэж, халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед иргэд та бүхэн дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжиж, аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.