Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж, судалгаанд хамруулна.
#Элсэгчдэд_тавигдах_ерөнхий_шаардлага:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
• Ял шийтгэл эдэлж байгаагүй;
• Ахлагчийн бүрэлдэхүүнд 35 хүртэлх настай байх;
• Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;
• Шивээсгүй байх;
• Дээд боловсролтой. Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн байж болно.
• Байгууллагын хүний нөөцийн сул орон тооноос хамаарч, харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.
• Зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны сул орон тоонд эмэгтэй иргэдийг бүртгэнэ.
#Бүрдүүлэх_материал:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
2. Хувь хүний намтар /өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
3. Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
4. Иргэний үнэмлэхний хуулбар; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
5. Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
7. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
8. Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягт “А” хэсгийг үнэн зөв, бүрэн бичсэн байх/;
9. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
10. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
11. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх ;
12. Өр төлбөртэй эсэх лавлагаа.
#Жич: Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, ажлын байранд тавигдах шаардлага, шалгуурыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй.
Харилцах утас: 7059-3053, 88005044, 89706933