Мэдээ, мэдээлэл

СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСЭЭС ЗҮҮН СУМДАД ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛЭЭ

Стандарт хэмжил зүйн хэлтэс. Ээлжит баталгаажуулалтын хяналтыг Стандарт хэмжил зүйн хэлтсийн байгууллагын даргаар батлуулсан удирдамжийн дагуу Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15.4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн шалгаж баталгаажуулалтыг  есдүгээр сарын 20-24-ний хооронд Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумдад хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Цагаандэлгэр сумын ” Сайн гашуун” ХХК,“Сирина” ХХК худалдаа үйлчилгээний газар стандартын тохирлын үнэлгээ хийж баталгаажуулалтад хамрууллаа.

Говь-Угтаал сумын “Угтаал чандмань” хоршоо,” Угтаал трейд” ХХК,  Д.Долгоржав, Р.Сүхчулуун, Б. Нарантуяа –гийн худалдааны газруудад тохирлын үнэлгээ хийж тохирлын гэрчилгээний хугацаа дууссаныг сунгаж стандартын зөвлөгөө өглөө. Говь-Угтаал сумын 4 худалдаа үйлчилгээний газар давтан хяналтын баталгаажуулалт хийхэд үйл ажиллагаа нь хэвийн зөрчил дутагдал бага байлаа.

Баянжаргалан сумын “Сэрвэнгийн булаг” ХХК, “Баялаг аргатай” ХХК, “Дэлгэрэхийн баян залаат” ХХК, “Баян бүрдийн хишиг хоршоо”, Т.Чулуунцэцэг худалдаа үйлчилгээний газруудад стандартын тохирлын үнэлгээ хийж тохирлын гэрчилгээний хугацаа дууссаныг тус тус 2 жилийн хугацаатайгаар сунгаж олгосон юм.

Өндөршил сумын Мөнх дэлгэрэх, ХХЭ Г.Хонгорзул, ХХЭ Д.Ганболд,”Мөнх дүүрэн арвай” ХХК худалдааны газруудад ээлжит баталгаажуулалт хийлээ. Тохирлын гэрчилгээний хугацаа дууссан Мөнх дэлгэрэх, ХХЭ Г.Хонгорзул, ХХЭ Д.Ганболд, “Мөнх дүүрэн арвай” ХХК худалдаа үйлчилгээний газруудад стандартын тохирлын үнэлгээ хийж тохирлын гэрчилгээг 2жилийн хугацаатай сунгаж ажиллав.

Гурвансайхан сумын “Давших зам” хоршоо, “Алтат хонгор” ХХК-ны 2 ШТС  сайн дурын баталгаажуулалтад хамрагдлаа. Давших зам хоршооны тохирлын гэрчилгээний хугацаа дууссаныг стандартын тохирлын үнэлгээ хийж сунгалаа. Тус сумын 5 худалдаа үйлчилгээний газар Ковид цар тахлын улмаас хугацаатай үйл ажиллагаагаа хаасан байлаа.

Зүүн талын 5 сумын 25 худалдааны газрууд НӨАТ-ын баримтыг тогтмол өгдөг болсон байна. Монгол улсын Монгол Улсын Шадар сайдын 22 дугаар тушаал Баталгаажуулалтын ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тухай танилцуул, мөн цэнхэр савны хэрэглээ, давсны хэрэглээг бууруулах талаар гарын авлага тарааж ажиллаа. Бүх худалдааны газруудад гарч буй нийтлэг дутагдал барааны байршил тасгаар заасан таних тэмдгийн  нэршил буруу, эсвэл энэ тэмдгийн дагуу бараагаа өрөөгүй, барааны үнийг тухай бүр нь сольж тавихгүй худалдаалдаг, агуулах шаардлага хангахгүй эмх замбараагүй барааг хураасан, хүйтэн, дулаан, чийглэг хэмжигчгүй учир хэдэн хэмтэйг мэдэх аргагүй, тавиургүй, хүнсний бүтээгдэхүүнийг газраар хураасан, гадна савлагаатай нь дэлгүүртээ шууд оруулж ирдэг, хортон шавьжийн устгал хийлгэсэн хөтөлгөө хийгдээгүй, хөргөгчний температур тохируулгагүй  дотор нь хүнсний бүтээгдэхүүн хольж хадгалдаг эмх цэгцгүй хийсэн гэх мэт зөрчлүүд байсныг газар дээр нь зөвлөгөө өгч ойлгууллаа. Мөн бараа бүтээгдэхүүний хаяг шошгыг стандартын дагуу тавихгүй худалдаалж байгааг нь тайлбарлан хаяг шошгын тавих талаар зөвлөгөө өглөө. Бараа бүтээгдэхүүний үнэ бараа татах болгонд нэмэгдэж өөрчлөгдөж ирж байгаа тул үнэ байршуулахад хүндрэлтэй байгааг худалдааны газрууд тайлбарлаж байсан юм.

Нийт 25 худалдаа үйлчилгээний газар, шатахуун түгээх станц баталгаажуулалтын магадлан хяналтад хамрагдсанаас 20 худалдаа үйлчилгээний газар, 2 шатахуун түгээх станцын  тохирлын гэрчилгээг сунгаж ажиллав.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО