Онцгой байдлын газар. Аймгийн Онцгой комиссын 23 дугаар хурлын шийдвэрийн дагуу тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас коронавируст халдвараар өвчилж гэрээр эмчлэгдэж байгаа болон гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавьж ажиллах хуваарь, төлөвлөгөөг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат баталлаа.
Халдварын тархалтыг хумихад иргэдийн ухамсар оролцоо чухал байгаа тул коронавирусийн халдвар авсан болон ойрын хавьтал болсон иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлан, олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна.