Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Жил бүрийн 9-р сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр хэмээн 1980 оноос хойш аялал жуулчлалын нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэ цэнэ, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд тусалж буй хувь нэмрийг таниулах дэлхийн өдөр юм.
НҮБ-ын Дэлхийн худалдааны байгууллага 2021 оны Дэлхийн аялал жуулчлалын өдрийг хүртээмжтэй өсөлтийн төлөөх аялал жуулчлалд анхаарлаа хандуулах өдөр болгон зарласан. Энэ бол аялал жуулчлалын статистик мэдээллийг харахаас гадна тоо бүрийн ард хүн байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх боломж юм. НҮБ-ын Дэлхийн Худалдааны Байгууллага нь гишүүн орнууд, түүнчлэн гишүүн бус улс орнууд, эгч дүүс НҮБ-ын агентлагууд, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийг аялал жуулчлалын өвөрмөц чадварыг дэлгэрүүлэхийг уриалж, дэлхий дахин нээгдэж эхлэхэд хүн бүр оролцох болно.
Дэлхий нийтээр Аялал жуулчлалын салбар цар тахалд хамгийн ихээр нэрвэгдэж, хүнд хэцүү цаг хугацааг туулж буй ч эргээд сэргэх нь цаг хугацааны асуудал билээ. Тэрхүү сэргэлтэд нөлөөлөх олон хүчин зүйлүүд болох Монголчуудын ёс заншил, нүүдэлчин ахуй соёлоо харуулсан энэхүү гэрэл зургууд үнэтэй байр суурийг илтгэнэ.
Энэхүү салбарыг сурталчлах нь гэрэл зураг сонирхогчид болон зураглаачдын авьяас чадвар, ур ухаан юм. Таны авсан гэрэл зургийг үзээд хэдэн мянган км-ээс зорин ирж буй гадаад, дотоодын жуулчдыг нэмэгдүүлэх үр өгөөжөө өгч байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Их газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг угтан “Аянч гэрэл зургийн уралдаан”-ыг 2021 оны 05 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд зохион байгуулсан.
Тус уралдаанд нийт 11 зурагчин 31 бүтээл ирүүлснээс
1-р байр Э.Мөнхчулуун “Угалз”
2-р байр Э.Бат-Амьдрал “Алтан бүрд”
3-р байр Ц.Наранбат “Цагаан суварга”
4-р байр Б.Дашням “Нарны хүлэг” тус тус шалгарлаа. Гэрэл зургийн үзэсгэлэн 09 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд "Бүрд ресторан"-д дэлгэгдэнэ.