Эрүүл мэндийн газар. Дэлгэрхангай суманд гөлтгөнө олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Гипс” ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд короновируст халдварын тусламж үйлчилгээнд шаардлагатай 2 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг ширхэгийг тусламж болгон хүлээлгэн өглөө.
Ковид-19 цар тахлын үед бидний үйл ажиллагаанд дэмжлэг болгон өгсөн хандив тусламжийг бид аюулт өвчнийг таслан зогсоох үйлсэд зарцуулахаа илэрхийлж “Эрдэнэ Гипс”ХХК-ийн захирал, хамт олон та бүхний ажилд нь амжилт, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсч аймаг сумынхаа иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.