Эрүүл мэндийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт гаргаж хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 15 ширхэг, хяналтын монитор 5 ширхэг, дулаацуулах хөнжил 15 ширхэг, дефебрилятор 6 ширхэг, N-95 маск 3000 ширхэг нийт 77 сая төгрөгний тоног төхөөрөмж, эд зүйлсийг хүлээн авч 15 сумын эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.