НЭМҮТөвийн дарга Д.Нарантуяагаар ахлуулсан баг аймгийн төв болон Дэрэн, Дэлгэрцогт сумдад 2021 оны 10-р сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Тус баг нь Короновируст халдвар /Ковид-19/-ын тархвар судлал, эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэжил аргазүйгээр ханган зөвлөн туслах үйл ажиллагага хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг хяналт хийж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлж мэргэжил аргазүй, шуурхай удирдлагаар хангагдах юм.