Онцгой байдлын газар. Дундговь аймгийн Онцгой байдлын газар нь алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах ажлыг тогтмол шат дараатайгаар авч хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд энэ удаад байгууллагын болон алба хаагчдын өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 2 алба хаагчид өргөө цагаан гэр гардуулан өглөө.
Эрдэнэдалай сумын Эрэн хайх аврах салбарын аврагч О.Лхагвасүрэн, Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн тогооч О.Цэцэгсүрэн нар гэр хүлээн авсандаа сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, зорилго, сэтгэл нэгт хамт олондоо талархал дэвшүүллээ.
Алба хаагчийн ар гэрийн тайван, баталгаатай байдал ажлын бүтээмж чанарт нөлөөлж байдаг тул бид алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг үргэлжлүүлсээр байх юм.