Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: Авлигын индексийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор газрын харилцааны салбар цахимжиж байгаатай холбогдуулан газрын кадастрын цахим систем / www.egazar.gov.mn / -ийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг сурталчлах, газрын харилцааны цахим шилжилтийг олон нийт болон шийдвэр гаргагчдад таниулах зорилгоор сарын аян зарлалаа.