Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ХАРАА ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Эрүүл мэндийн газар. Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран “Дэлхийн хараа хамгаалах өдөр”-ийн хүрээнд “Нүдээ хайрлая” уриан дор үзлэг, мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагааг сургуулийн өмнөх насны хүүхэд, ахлах ангийн сурагчид, зорилтот бүлгийн иргэдийг хамруулан аравдугаар сарын 8-14-ний хугацаанд зохион байгууллаа.

Тус өдрийн хүрээнд энэ сарын 08, 12-нд Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэг, Цэгц билиг сургуулийн 214 хүүхдийн харааг шалгаж рефракцийн шинжилгээг хийн, хараа зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч 1 хүүхдийг хяналтад авсан байна.


Мөн 13, 14 нд харааны болон хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэнийг гэрээр үзлэг хийн, зөвлөгөө өгч тохирох харааны шилийг тааруулан олгож, амбулаториор үйлчилгээ авч буй 42 иргэний харааг шалган 30 иргэнд ойрын харааны шил тааруулан өгч, мэдээлэл, зөвлөмж, сургалт сурталчилгааг явуулав.


Тус үйл ажиллагаанд хамтран ажилласан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, МНЧ эмийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО