Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГТ “МОНПЭН” ЗАГВАР ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Эрүүл мэндийн газар. Коронавируст халдварын тархалт эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах нэн шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх “МонПэн” загвар төслийг манай аймагт хэрэгжүүлж эхэллээ.


Тус төслийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв,  Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн удирдлага, сургагч багш нар ирж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх 4 өдрийн цогц арга зүйн сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлэгийн зүрх судас, дотрын эмч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад зохион байгуулах юм.


Төсөл хэрэгжүүлснээр зүрх судасны өвчний эрсдэл, чихрийн шижинтэй иргэдийн хяналт сайжирч халдварт бус өвчлөл, эндэгдэл буурах өндөр ач холбогдолтой болох нь Дархан-Уул аймагт нэг жилийн хугацаанд төсөл хэрэгжиж тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурсан нь гэсэн дээрх аймаг, хотын судалгаанаас харагдаж байна.


Манай аймгийн хувьд зүрх судасны өвчлөл хүн амын өвчлөлийн дөрөвдүгээр шалтгаан болж нийт өвчлөлийн 10,3%-ийг эзэлж байгаа нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж нийт нас баралтын 40,3%-ийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах нэн шаардлагатай байгааг харуулж байгаа юм.


Төслийн удирдлагын багтай аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат уулзалт зохион байгуулж, Дундговь аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх уг үйл ажиллагааны хүрээнд халдварт бус өвчлөл ялангуяа зүрх судасны өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц арга хэмжээг авч, тус төслийг үе шаттай авч хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллах саналаа илэрхийллээ.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО