Цэцэрлэгийн ахлах болон дунд бүлгийн хүүхдүүдийн дунд аймгийн Засаг даргын нэрэмжит Оюун ухааны олимпиад өнөөдөр боллоо. Тус олимпиадад 7 цэцэрлэгийн 79 хүүхэд оролцсон байна. Олимпиадыг танин мэдэхүйн АХА хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд 4 болон 5 настануудын сургалтын үйл ажиллагааны хөтөлбөрт түшиглэн танин мэдэхүйн асуултыг боловсруулжээ. Цаашид уг үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
5 настны төрөлд
1 -р байранд 3-р цэцэрлэгийн Ханджамц
2-р байранд 6-р цэцэрлэгийн Энэрэл
2-р байранд 5-р цэцэрлэгийн Номин-Эрдэнэ
3-р байранд 6-р цэцэрлэгийн Төгөлдөр
3-р байранд 4-р цэцэрлэгийн Мягмарлхагва
4 настны төрөлд
1 –р байранд 5-р цэцэрлэгийн Хантүшиг
2-р байранд 1-р цэцэрлэгийн Есүй
2-р байранд 4-р цэцэрлэг Мишээл
3-р байранд 3-р цэцэрлэг Цэрэнчунт
3-р байранд 6-р цэцэрлэг Амина нар бусдыгаа тэргүүллээ.