Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний Дундговь аймаг дахь нээлтийг зохион байгууллаа. Нээлтэд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сайнцагаан сумын удирдлагууд, аж ажуйн нэгж байгууллага иргэд оролцлоо.
Нээлтийн үеэр "Тэрбум мод" хөдөлгөөний нээлтийн мод тарих, тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа, нөхөн тарилт хийх тарьц суулгац тараах ажил зохион байгуулав. Мөн энэ өдөр Шаргын хөшөөний урд хэсэгт зам дагуу мод тарих ажил өрнөж байна. Тус хөдөлгөөний хүрээнд 2021-2030 он хүртэл Дундговь аймаг 10.8 сая мод тарих төлөвлөгөөтэй байна.