Мэдээ, мэдээлэл

УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙНХӨН "ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ" АЯНД НЭГДЛЭЭ

Ус, цаг уур, орчны шинжилгээний төв. Аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газраас хамтран зохион байгуулж буй гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, олон нийт, эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой "Хүүхэд бүрийн төлөө хариуцлагатай байя" аяны туг, дэвтэр, посторыг байгууллагын дэргэдэх гэр бүлийн зөвлөл 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

Нийт албан хаагчид "Хүүхэд бүрийн төлөө хариуцлагатай байя" аянд нэгдлээ. "Хүүхдийн нүдээр Бидний мэргэжил" сэдэвт гар зураг болон бүтээлийн уралдаан зохион байгуулж, нас насны ангилалд нэг байр шалгаруулан шагнаж, урамшууллаа. Үүнд:

  • Цэцэрлэгийн төрөлд Б.Буянжаргал "Дөрвөн улирал",
  • Бага ангийн төрөлд М.Мөнхтүшиг хүнсний ногоо жимсээр хийсэн "Миний аав, ээжийн мэргэжил" бүтээл, Б.Мандахнаран "Миний аав ээж цаг уурч",
  • Дунд ангийн төрөлд Б.Нандин-Эрдэнэ "Цаг уурч" бүтээлээр, Ахлах ангийн төрөлд оролцсон Д.Сосорбурамын "Дөрвөн улирал" шүлэг тус тус шалгарлаа.

"Миний гэр-Аюулгүй орчин" хяналтын хуудсаар үнэлгээ хийж, үнэлгээний дагуу учирч болзошгүй эрсдэлийг илрүүлж,хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. "Хүүхэд хүмүүжлийн эерэг арга", "Угийн бичиг хөтлөх арга зүй", "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль", "Хүчирхийллийн хэлбэрүүдийг таньж мэдэх нь" сургалтуудыг онлайн хэлбэрээр зохион байгуулж, албан хаагчдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлсэн юм.


Байгууллагын дэргэдэх үйлдвэрчний эвлэлтэй хамтран нийт 66 албан хаагчдыг 1,320.000 төгрөгийн витаминжуулалтаар хангалаа. "Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм"-ийг танилцуулан гарын үсэг зурж, гэрээ байгуулав. 

    

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО