Байгаль орчин, аялал жуулчлалын газар. "ITM-Mongolia 2021" Олон Улсын Аялал Жуулчлалын үзэсгэлэн 22 дахь жилдээ "ХҮРТЭЭМЖТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ" уриан дор зохион байгуулагдах гэж байна.
Тус үзэсгэлэнгээр аялал жуулчлалын салбартай нягт уялдаа холбоотой ажилладаг салбарын бизнес, худалдаа, үйлчилгээг бодитойгоор таниулан сурталчлах, хөгжлийн чиг хандлагаа аялал жуулчлалын салбартай ашигтайгаар холбох, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг аялал жуулчлалаар дамжуулан нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний сүлжээгээ өргөжүүлэх зэрэг бусад олон талын боломжийг бизнес эрхлэгчдэд олгох юм. Дундговь аймгаас аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд бэлтгэл ажлыг хангаж байна. Та үзэсгэлэнг 2021 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүд Улаанбаатар хотноо Мишээл экспо төвд очиж сонирхоно уу.