Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар. Газрын харилцааны үйлчилгээг иргэд олон нийтэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор “Газрын цахим систем”-ийг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэвтрүүлсэн бөгөөд энэхүү системээс үйлчилгээ авах иргэдэд зориулсан цэгийг тус байгууллага дээр байгууллаа.
Иргэн та Газрын кадастрын цахим систем болох www.egazar.gov.mn цахим хуудаснаас цаг хугацаа, орон зайнаас үл хамааран газрын харилцаатай холбоотой 17 төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.