Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар.
Ажлын нэр, байршил: 960 суудалтай Говийн ирээдүй цогцолбор сургуулийн барилга угсралтын ажил, Сайнцагаан сум 7-р баг
Гүйцэтгэгч: “СИ ЭЙЧ БИ ЖИ КОНСТРАКШН” ХХК
Зураг төсөл зохиогч байгууллага: "БЕС ОНЦГОЙ ДИЗАЙН " ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсөв, 5,044,003,629 төгрөг
Ажлын явц: 10%
2021 оны 10 сарын 26-ны өдрийн байдлаар А,Б,Г блокын суурийн бетон цутгалт хийгдэж, суурийн булалтын ажил, В блокын суурийн бетон цутгалт, Д блокын суурийн арматурчлалын ажлууд тус тус хийгдэж байна. Барилга угсралтын ажлын үе шатны ажил болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар болон хүйтний улирал эхэлсэн тул өвлийн нөхцөлд бетон цутгах технологийг баримтлан ажиллах талаар үүрэг даалгавар, зөвлөмж өгч ажиллалаа.
Хяналт гүйцэтгэсэн: Барилга, хот байгуулалтын хэлтэс