Мэдээ, мэдээлэл

2017 оны 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ДУНДГОВЬ  АЙМГИЙН НУТГААР  УУР АМЬСГАЛЫН ТОЙМ: Арван хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь нийт  нутгаар 9-15 градус хүйтэн байдаг /1дүгээр зураг/. Гэхдээ зарим жил энэ утгаас нэлээд  хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1970, 1974, 1984, 2001, 2002, 2005 онуудад бүх нутгаар олон жилийн дунджаас 2-6 градусаар хүйтэн байсан бол 1973, 1977, 1987-1990, 1995-1999 онуудад 2-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур нийт  нутгаар 1-7 градус хүрч дулаарч байжээ. Зарим жилд шөнийн үнэмлэхүй бага температур  ихэнх нутгаар  37-42 градус хүрч хүйтэрдэг.

Олон жилийн дундаж байдлаар ихэнх  нутгаар 0-2 мм цас ордог /2 дугаар зураг/. Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009 онд ихэнх нутгаар, 1991, 1993, 1996, 2002, 2007 онд нутгийн өмнөд хэсгээр, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998 онд тун бага цас оржээ.

Олон жилийн дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил ихэнх  нутгаар 18-23 см зузаан цасан бүрхүүл тогтдог.

Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхїй их хурд 1986, 1989, 1991-1993 онд говь тал хээрийн нутгаар 18-24 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://dundgovi.tsag-agaar.gov.mn/forecast/month-ээс харна уу. 

                                                          Дундговь УЦУОШ Газар

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО