Мэдээ, мэдээлэл

ДЭЛГЭРЦОГТ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Онцгой байдлын газар. Дэлгэрцогт сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах, болзошгүй аюул эрсдэлийн үед ажиллах, шуурхай зохион байгуулалт, мэдлэгийг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.


Арга хэмжээний хүрээнд сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд “Гамшгаас хамгаалах менежмент” сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.


Сургууль үзлэгт идэвхтэй хамрагдаж, бэлтгэл ажлыг хангасан Дэлгэрцогт сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд баяр хүргэж, талархал дэвшүүлье.


ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО