Мэдээ, мэдээлэл

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГОДОО ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ

Статистикийн хэлтэс. "Статистикийн тухай" Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7"з"-д 5 жил тутамд “Аж ахуйн нэгжийн тооллого”-ыг зохион байгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу Монгол улсын Засгийн газрын 2021 оны 315 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны А/398 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяраар ахлуулсан аймгийн тооллогын комисс байгуулагдан, ААНБ-ын тооллогыг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулах гэж байна.

Бид өмнөх тооллогуудад зөвхөн ААНБ-ыг хамруулдаг байсан бол энэ удаагийн тооллогод Хувиараа хөдөлмөр эрхлэгч нарыг /ААНБ+ХХЭ/ нэмж хамруулах юм.

Энэхүү тооллогын хувьд ААНБ, ХХЭ нарын тоог гаргах биш, ач холбогдлын хувьд маш их. Монгол улсын эдийн засгийн тооллого, цогц судалгаа гэж ойлгоорой. Тооллогын үр дүнгээс ковидын дараах нөхцөл байдлын бодлогыг тодорхойлох хууль, эрх зүйн шинэ бодлогын баримт бичиг гарахад шаардлагатай мэдээллүүд гарах юм.

Иймд Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэлтэй хариуцлагын бүхий л хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага /ХК, ХХК, ТБ, ТББ гэх мэт/ үйл ажиллагаа ямар ч төлөвтэй байсан/үйл ажиллагаа явуулж байгаа, түр зогссон, бүрэн зогссон гэх мэт/, мөн ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ нар хуулийн дагуу явагддаг ээлжит ТООЛЛОГОДОО https://toollogo.1212.mn цахим хуудсаар хамрагдаарай.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО