Орон нутгийн өмчийн газар. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнхсоёлоор ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 10 сарын 28-29-ны өдрүүдэд Аймгийн орон нутгийн өмчийн газарт ажиллав. Тус ажлын хэсэг нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалтыг хийж зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.