Мэдээ, мэдээлэл

"АЙ ТИ ЭМ" АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Монголын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2021” үзэсгэлэнг энэ жил “TOURISM FOR INCLUSIVE GROWTH - ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриатай 2021 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үзэсгэлэнд 20 аймаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилахаас гадна нийслэлийн аялал жуулчлалын газар, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг төр, хувийн аялал жуулчлал эрхлэгч байгууллагууд оролцлоо.


Тус үзэсгэлэнд Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Говийн шуранхай аялал жуулчлалын холбоо, Музей, 4 жуулчны бааз, 1 кофешоп гэсэн аж ахуйн нэгж, байгууллага нийлсэн 8 төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа сурталчлан ажилласан. Үүний хүрээнд 1200 гаруй гарын авлага, 200 гаруй газрын зураг тарааж ажилласан. Мөн аймгийн Музейн мэдээллийг цахим ухаалаг дэлгэц ашиглан явуулсан.


ITM2021 үзэсгэлэнгийн хүрээнд 10 дугаар сарын 29-ний өдөр 21 аймгийн аялал жуулчлалын мэргэжилтэнгүүд Төв аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах “Хөшигтийн хөндий нисэх буудал, орон нутгийн музей, Манзушир хийд” гэсэн чиглэлээр туршлага судлах аяллыг зохион байгуулсан.
Мөн Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран “Орон нутаг ба гарц шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, аялал жуулчлалын мэргэжилтнүүд оролцсон.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО