Статистикийн хэлтэс. Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал 2021 оны 10 сарын байдлаар
Нийгмийн үзүүлэлт
1. Эрүүл мэнд
Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2021 оны 10-р сарын байдлаар 725 эх төрсөн ба нийт 725 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар буюу 13 төрөлтөөр буурсан байна. Төрсөн эхчүүдийн 91.2 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт 10 сарын байдлаар 0-5 насны хүүхдийн эндэгдэл 9 гарсан байна. Нас баралтын 226 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 24 тохиолдлоор өссөн. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 57 буюу 25.2 хувийг эзэлж байна.
Тухайн сарын байдлаар стационарит шинээр 11775 эмчлүүлэгч хэвтэж, 11161 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 91257 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 8.2 байна.