Боловсрол, соёл урлагийн газар. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс аймгийн төвийн ЕБС-уудад 7 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөн туслах баг ирж, 11 сарын 18,19-ний өдрүүдэд ажиллав. Зөвлөх үйлчилгээнд аймгийн БСУГ-ын албан хаагчид, ЕБ-ын 19 сургуулийн сургалтын менежер, мэргэжлийн багш нар нийт 71 албан хаагчид хамрагдан, хөтөлбөрийн дагуу сургалтын хоцрогдлыг арилгах, нөхөх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын ажлын байран дахь үр дүнгийн байдалтай танилцан, 14 багшийн хичээлд сууж зөвлөн тусаллаа.