Мэдээ, мэдээлэл

“ГОВИЙН ШУРАНХАЙ" АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймгийн “Говийн шуранхай” аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх удирдлага П.Мөнхбат, гишүүд “Говь каравансерай” лоджийн үүсгэн байгуулагч, “Говь суварга” жуулчны баазын захирал Ц.Батсайхан, “Бага газрын чулуу” жуулчны баазын захирал Б.Солонго нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаад, дотоодын жуулчидтай хамгийн ойр ажиллаж байгаа жуулчны баазын удирдлагууд болон мэргэжлийн холбооны санал санаачилга чухал гэдгийг онцлоод бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Цаашид аймгийн аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, орон нутгийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход хамтран ажиллахаар болов.

Мөн энэ үеэр тус салбарт үр бүтээлтэй ажиллаж ирсэн “Говь каравансерай” лоджийн үүсгэн байгуулагч, “Говь суварга” жуулчны баазын захирал Ц.Батсайхан, “Бага газрын чулуу” жуулчны баазын захирал Б.Солонго нарыг “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол, тэмдгээр, “Говь суварга” жуулчны баазын менежер Н.Нямрагчааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнагдсаныг гардуулж өгч, баяр хүргэсэн юм.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО