Татварын хэлтэс. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, түүнийг дагуулж Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 0.6-1.0 хувиар гэснийг 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна гэж хувь хэмжээг өөрчилсөн.
Дээрх зохицуулалтын дагуу иргэн аж ахуй нэгж байгууллагын Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан хувь хэмжээг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолд заасан хувь хэмжээгээр харин Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, тээвэрлэгч туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдийн Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан хувь хэмжээг 1.0 хувиар шинэчлэн тогтоох төсөл боловсруулж байна.
Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахын өмнө захиргааны байгууллага, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийг тодорхойлж тэднээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар хуульчилсан байна.
Иймд Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, тээвэрлэгч туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдийн Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан хувь хэмжээг 1.0 хувь болгохтой холбоотой тогтоолын төсөлтэй танилцан саналаа ирүүлэхийг хүсье.