Стандарт, хэмжил зүйн хэлтэс. Байгууллагын даргаар батлуулсан удирдамжийн дагуу Сайнцагаан суманд худалдаа, үйлчилгээний газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэнд “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”, Дэлхийн чанарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 7 хоногийн ажлын хүрээнд “Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль” болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмын талаар мэдээлэл өгөх, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Жижиглэн худалдааны газар түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS5021-1:2019, Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага MNS6648:2016, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS4946:2019 стандартын хэрэгжилт зэрэгтэй танилцан холбогдох санал дүгнэлт гарган тухайн аж ахуйн нэгж байгууллага, иргэний ажил үйлчилгээнд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэр хэрэгжилтийг хангуулан ажиллаа. Хяналт шалгалтыг Б.Бямба-Оюун /СХЗХ-ийн бичиг хэрэг, салбар сан хариуцсан ажилтан/, Ж.Мөнхбаяр /ХХААГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтэн/, Б.Отгонсүрэн /Шалгагч тохируулгын ажилтан/ нар хамтран гүйцэтгэлээ.
Баталгаажуулалтын зөвлөн туслах хяналт шалгалтад Дэлгэрэх бүрд ХХК-ийн худалдаа, үйлчилгээний газар, Номадс фүүд ХХК-ийн худалдааны газар, Саруул сүмбэр ХХК-ийн баар, Тогоогийн говь ХХК-ийн худалдааны газар, шинээр тохирлын үнэлгээнд хамрагдах хүсэлт өгсөн иргэн Б.Болд-Эрдэнэний мухлаг хамрагдлаа.
Хяналт шалгалтын явцад Дэлгэрэх бүрд ХХК-ийн худалдааны газрын чийглэг, температурын хөтөлгөө байхгүй, Саруул сүмбэр ХХК-ийн баарын заавал хөтлөх хөтөлгөөнүүд дутуу байгааг анхааруулж хөтөлгөөнүүдийг бүрэн хөтөлж хэвших талаар, мөн иргэн Б.Болд- Эрдэнэний мухлагт тохирлын үнэлгээ хийхэд гадна тохижилт хийгдээгүй, чийглэг, температурын хөтөлгөө байхгүйг хөтөлгөөтэй болох, хүнсний худалдаанд стандартын шаардлага хангахгүй нэг удаагийн нийлэг хальсан уутыг хэрэглэж байсныг газар дээр нь устгуулж ахин хэрэглэхгүй, стандартын шаардлага хангасан 0,035 буюу түүнээс дээш зузаантай гялгар уутыг хэрэглэж хэвших талаар зөвлөгөө өглөө. Мухлагийн гадна тохижилтийг хийлгүүлэх хугацаатай албан мэдэгдэл өгч ажиллалаа.