Мэдээ, мэдээлэл

“ШИЛДЭГ СТАРТАП ЗАЛУУ, ЗАЛУУЧУУДЫН БАГТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ УЛСЫН УРАЛДААН” БОЛЛОО

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт хэрэгжсэн Залуучуудын Гарааны Бизнесийг Дэмжих хөтөлбөрийн шилдэг 10 багийн нэмэлт санхүүжилтийн дэмжлэг олгох Улсын Уралдаан 2021 амжилттай болж шилдэгүүд тодорлоо.

Улсын аваргын шалгаруулалтад, Баянгол дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 2, Хан-Уул дүүргийн 1, Дархан-Уул аймгийн 1, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 1 баг өрсөлдсөн юм.

Дундговь аймгийн хэмжээнд эхний шатны шалгаруулалтанд 12 баг өрсөдсөнөөс WIMELO баг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 сая төгрөгний буцалтгүй дэмжлэг авсан ба улсад оролцох эрх авсан. Улсын хэмжээнд нийт 56 баг оролцсоноос шилдэг 10 багт шалгарч үлдсэн нь бахархмаар амжилт байлаа.

Улсын шилдэг Старт-Ап шалгаруулах арга хэмжээний шүүгчээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СЭЗИС профессор Г.Батхуяг, Дриймерс нэгдлийн УЗ-ийн дарга Ж.Золзаяа нар ажиллаж, шүүгчдийн нийлбэр оноогоор дараах багууд шалгарлаа.

1-байрт "ART rect" баг Ханын зургийг AR технологиор баяжуулан хөгжүүлэх төслөөр,

2-р байрт "Хурын шим" баг Монгол сармис үр үржүүлгийн төслөөр,

3-р байрт "Хөрсгүй тариалалт" баг Хөрсгүй тариалалтын гурвалсан технологийн төслөөр тус тус шалгарлаа. Шилдэг, шинэлэг санаагаараа өрсөлдсөн бүх багт баяр хүргэе.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО