Стандарт, хэмжил зүйн хэлтэс. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Сайнцагаан сумын ЗДТГазар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран энэ сарын 10–нд Худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан худалдаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн ур чадварыг дээшлүүлэх, харилцааны соёл, стандарт, дүрэм журмын дагуу, худалдана авагчдыг эрүүл ахуйн, аюулгүй шаардлага хангансан баталгаатай хүнсээр хангах зорилгоор "Чанартай үйлчилгээ" уриан дор худалдагч нарын дунд мэргэжлийн ур чадварын тэмцээнийг Жинд болор ХХК-ийн Болор плаза худалдааны газрын байранд Онолын мэдлэг тест, Ур чадвар, Бүтээгдэхүүн тайлбарлах чадвар гэсэн гурван үе шаттай зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 17 худалдагч оролцсон юм.
"ХУДАЛДАГЧ-2021" тэмцээнд
1-р байр – “Ялгуум билэгт” ХХК-ний худалдагч Л.Дэлгэрмаа /Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнагдав/
2-р байр – “Баянбулаг мандал” ХХК-ний худалдагч Т.Ууганбат /Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал/
3-р байр – “Тогоогийн говь” ХХК-ний худалдагч Б.Урантуяа /Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал/
Тусгай байр –“Тойн хайрхан” ХХК-ний Ө.Өлзий-Угалз Өргөмжлөл, мөнгөн шагнал
Стандарт хэмжил зүйн хэлтсийн нэрэмжит “БАТЛАМЖ” мөнгөн шагналаар –**“Жинд болор”** ХХК-ний худалдагч О.Номинчулуун