Шүүхийн шинжилгээний алба. Тус алба нь Гарын хээний нэгдсэн сангийн баяжилтыг эрчимжүүлэх зорилгоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүний тоо бүртгэлийн байцаагч нарын дунд “Гарын хээний дардас авах” уралдааныг 1 сарын хугацаанд зохион байгуулан, дүгнэж, идэвхи санаачлагатай ажилласан алба хаагчдыг талархал, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.