Боловсрол, соёл урлагийн газар. Дундговь аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 22 цэцэрлэгийн Хүүхэд хамгааллын багийн ахлагч, гишүүдэд Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүйн цахим сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг БШУЯамнаас зохион байгуулсан Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдан батламж авсан 5 цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч нар хамтран зохион байгууллаа. Мөн Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн арга зүйч Э.Энх-Эрдэнэ " Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж буй арга туршлага" сэдвээр, Сайнцагаан сумын Улсын тэргүүний 4-р цэцэрлэгийн эрхлэгч С.Алимаа "Багшийн ёс зүйн" сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа. Цаашид аймгийн бүх цэцэрлэгүүд хүүхдэд ээлтэй цэцэрлэг байх зорилтыг хэрэгжүүлэн ажиллах юм.