Боловсрол, соёл урлагийн газар. "Анги удирдсан багшаар дамжуулан эцэг эхийн боловсролыг дэмжих нь" хөтөлбөрийн хүрээнд цуврал сургалтыг "Анги удирдсан багш-эцэг эхийн хамтын ажиллагаа", "Хүүхдийн хөгжил-эцэг эхийн оролцоо", "Хүүхэд хамгаалал-эцэг эхийн хамтын ажиллагаа", "Хүүхдий хөгжлийн онцлог", "Хүүхдийн сэтгэл зүй, сэтгэцийн эмгэг" сэдвүүдээр зохион байгуулж 340 багш, 20 дотуур байрын багш, 22 нийгмийн ажилтан хамрагдлаа. Сургалтын үеэр 17 багш эцэг эхтэй ажиллаж амжилтад хүрсэн сайн туршлагаа хуваалцлаа. Сургалтыг үндэсний сургагч багш Т.Цэцэгчимэг, Д.Дулмаа, Г.Цолмон, М.Санжаасүрэн, Г.Отгонсүрэн нар зохион байгууллаа.
Сургалтын 2 дахь шат "Хүмүүжлийн эерэг арга" сэдвийн хүрээнд 2022 оны 1 сард зохион байгуулна.