Байгаль орчин, аялал жуулчлалын газар. Уул уурхайн аж ахуйн нэгжийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт дүгнэх тайлангийн хурал болж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2021 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа тайлангийн хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Их газрын чулуу Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Сайнцагаан, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, иргэдийн төлөөлөл, аймгийн нутаг дэвсгэрт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм.