Мэдээ, мэдээлэл

ОЛОН УЛСЫН ЭКО СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

         Байгаль орчин, аялал жуулчлалын газар. “Эко сургууль” хөтөлбөр нь ISO14001 стандартад суурилсан ОУ-ын хөтөлбөр бөгөөд Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE) дэлхийн 67 улс, орны 51200 орчим сургуулиудад өөрийн үндэсний гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлж байна.
Эко сургууль хөтөлбөрийн хувьд “тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийг асуудлуудыг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлдэг шилдэг хөтөлбөр” хэмээн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох UNEP, UNESCO үнэлж, Дэлхийн байгаль орчны боловсролын сантай хамтран ажиллах санамж бичиг үйлдэн, дэлхий хэмжээнд цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

“Олон улсын эко сургууль” хөтөлбөрт “Мандал” сургууль 2018 оноос хойш хамрагдаж, 2021 онд “Хүрэл гэрэгэ” авсан. 2021 онд аймгийн төвийн "1 дүгээр цэцэрлэг", "Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургууль" “Олон улсын эко сургууль, цэцэрлэг хөтөлбөр”-ийн анхан шатны сургалтад хамрагдаж, сургалтын зардлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас гаргаж дэмжлэг үзүүлэв. Цаашид "Олон улсын эко сургууль, цэцэрлэг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сургууль, цэцэрлэгүүдийг дэмжиж ажиллана. 

Одоогоор “Олон улсын эко сургууль” хөтөлбөрт Дундговь аймгаас 2 сургууль, 1 цэцэрлэг хамрагдаж байна.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО