Мэдээ, мэдээлэл

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАГДЛАА

Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу аймгийн Хот тохижуулах газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй ДУА 53-65 улсын дугаартай KIA Fronter маркийн автомашин, ДУА 76-44 улсын дугаартай тусгай зориулалтын DONGFENG маркийн автомашин, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагад ашиглагдаж байсан, 2000 онд үйлдвэрлэгдсэн УАЗ-469 маркийн автомашиныг дуудлагын худалдаагаар худалдана. 

Дуудлага худалдаа 2022 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн 10:30 минутад Дундговь аймгийн ЗДТГ-ын 1 давхрын сургалтын “Сүлд“ танхимд зохион байгуулагдана. Худалдах доод үнэ Хот тохижуулах газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй ДУА 53-65 улсын дугаартай KIA Fronter маркийн автомашин, ДУА 76-44 улсын дугаартай тусгай зориулалтын DONGFENG маркийн автомашины худалдах доод үнэ тус бүр 1,000,000 (нэг сая) төгрөг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагад ашиглагдаж байсан, 2000 онд үйлдвэрлэгдсэн УАЗ-469 маркийн автомашины худалдах доод үнэ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг байна. Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ нь Хөдлөх хөрөнгө худалдах доод үнийн 10 хувь.Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл нь  Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.Бүртгэлийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цаг хүртэл хийнэ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 318 тоот өрөө,  70592488 дугаарын утсаар лавлана уу.

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО