“Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Соёлын яамнаас Төв халхын дуулалт жүжгийн театрт 50 орчим сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 6х4 метрийн хэмжээтэй лед дэлгэцийг хүлээлгэн өгч, суурилууллаа. Ингэснээр уран бүтээлээ үзэгчдэд тав тухтай орчинд, хүртээмжтэй хүргэх боломж нөхцөл бүрдэж байгаа юм.