Мэдээ, мэдээлэл

"ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА" ОРОН НУТГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Боловсролын газар. Энэ сарын 10-12-ны өдрүүдэд "Хүмүүжлийн эерэг арга" орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалтыг үндэсний болон бүсийн сургагч багш нар хамтран Сайнцагаан сумын "Эрдмийн далай" цогцолбор сургуулийг түшиглэн амжилттай зохион байгууллаа. Сургалт "Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан", "Хүмүүжлийн эерэг арга", "Багшийн ёс зүй, харилцаа хандлага", "Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх", "Сөрөг хэвшил тогтохоос урьдчилан сэргийлэх", "Хүүхдийн хөгжлийн ба хувийн онцлог", "Хүүхэд хамгаалал" гэсэн сэдвүүдээр кейс анализ, дадлага, хэлэлцүүлэг, мэдлэг бүтээх, хамтран суралцах гэсэн арга зүйгээр зохион байгуулагдаж онол практик , судалгаа шинжилгээн дээр тулгуурласан, харилцаа хандлагад чиглэснээрээ онлцог байлаа.

Сургалтад 19 сургуулийн захирал, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, бага, дунд, ахлах ангийн багш, 22 цэцэрлэгийн эрхлэгч 135 хүн хамрагдлаа. Сургалтын үр дүнгийн судалгаагаар оролцогчид 8 агуулгыг 82-96%-ай маш сайн эзэмшсэн гэж үзжээ. Сургалтад оролцогчид орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулах юм.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО