Ус, цаг уур, орчны шинжилгээний төв. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан болон ЦУОШГазрын дарга С.Энхтүвшин нар Нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах ерөнхий гэрээг шинэчлэн байгуулсан. Ийнхүү ерөнхий гэрээг үндэслэн Мандалговь Нисэх буудлын дарга Г.Буянбат болон УЦУОШТөвийн даргыг түр орлон гүйцэтгэгч Э.Азжаргал нар хамтран ажиллах салбар гэрээг шинэчлэн байгууллаа. Мөн энэ үеэр 2021 оны Нисэхийн үйлчилгээний тайланг хэлэлцэж, 2019-2021 оны салбар гэрээг дүгнэж, цаашид анхаарах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлов.
2021 онд Дундговь аймгийн нутаг дэвсгэрт Иргэний агаарын тээврийн нисэх баг үндсэн нислэг буюу Мандалговь нисэх буудалд буух нислэг 24 удаа, бэлтгэл буудал буюу Дундговь аймгийн нутгаар дайран өнгөрөх нислэгийг 52 удаа хийсэн. Энэ хугацаанд Нислэгт цаг агаарын бодит мэдээгээр 257 удаа, нислэгийн замын дагуух урьдчилсан мэдээгээр 14 удаа, буудал орчмын урьдчилсан мэдээгээр 98 удаа үйлчилсэн байна.